Төв талбайн урд хэсгийг ингэж тохижуулна

2019-06-12

С.САРУУЛ

Төв  талбайн урд хэсгийн 2.5 га газрын шинэчлэх төслийг шалгаруулжээ. Уралдаанд  16 баг оролцсоноос  тэргүүн байранд “Төвшингүүд Констракшн” компани шалгарсч 20 сая төгрөгөөр шагнууллаа.

Тэргүүн байранд шалгарсан баг 2.5 га талбайд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн босоо тэнхлэгийн гол үзэл санааг үргэлжлүүлж, одоо байгаа хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах, нийтийн нээлттэй орон зайг нэмэгдүүлэх, иргэдийн амрах зугаалах, жилийн дөрвөн улирлын онцлог байдалд тохируулан зохистойгоор ашиглах, нэн шаардлагатай автомашины дулаан зогсоол, агаар орчны хуурайшилт, бохирдол, явган болон автомашины хөдөлгөөний түгжрэл, аюултай бөгөөд төвөгтэй байдлын олон асуудлыг шийдсэн, таатай орчинг хотын төв цэгтээ бий болгохыг зорьсон байна.

“Төвшингүүд Констракшн” ХХК-ийн захирал А.Түвшинбаяр “Бидний зүгээс төв талбайн урд талын тохижилтын ажлыг нийслэлийн билэгдэл хангардиас санаа авч хийсэн. Ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байхаар шийдсэн. Усан оргилуур нь хурын усыг дахин ашиглахаар шийдсэн” хэмээлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ