Казахстанд Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

2019-06-09


© Sputnik / Абзал Калиев

Д.АРИУН

Казахстанд өнөөдөр /2019.06.09/-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байна. Санал хураалт орон нутгийн цагаар  өглөө 7 цагт эхэлж, оройн 20 цагт дуусах бөгөөд сонгуулийн 9970 хэсэг ажиллаж байгаа аж. Мөн хилийн чанадад санал хураалтын 64 хэсэг ажиллаж, гадаадад ажиллаж амьдарч байгаа казах иргэдийн саналаа өгөх нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Тус улсыг 28 жил удирдсан Ерөнхийлөгч Нурсультан Назарбаев өнгөрсөн гуравдугаар сард халаагаа өгч байгаагаа мэдэгдэж, Ерөнхийлөгчийн үүргийг Касым-Жомарт Токаев түр орлон гүйцэтгэж байгаа улс төрийн өмнө байгаагүй шинэ нөхцөлд  энэ удаагийн сонгууль болж байгаа юм.

Сонгуульд долоон нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн дотор Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэж байгаа Касым-Жомарт Токаев багтаж байгаа юм. Олон улсын хэвлэлүүдийн Касым-Жомарт Токаевыг ялах магадлал өндөртэй хэмээн бичиж байгаа билээ. Түүнийг Казахстаны эрх баригч Нур-Отан намаар нэр дэвшүүлсэн.

Казахстаны хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг. Сонгуульд ялалт байгуулах босго өндөр буюу нийт сонгогчдын 50 хувиас давсан санал авах ёстой. Хэрвээ нэр дэвшигч энэ хувь хэмжээнд хүрсэн санал аваагүй тохиолдолд хоёр дахь шатны санал хураалт явагдахаар хуульчилсан байдаг аж.

Эх сурвалж: zms.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ