Дэлхийн мэдээ долоо хоногийн тойм

2019-06-09

Х.ОЮУНБОЛД

2019-06-3

 

1.Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн сарын 29-нд Дунай мөрөнд жуулчны завь осолдсоны улмаас нас барсан иргэдийнхээ шалтгааныг тодруулна гэж амласан байна.

2.Шведийн Уппсала дүүргийн шүүхээс “Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг баривчлах тушаал гаргахаас татгалзжээ.

3.ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон БНХАУ-д энэ сарын 6-8-нд болсон Олон улсын эдийн засгийн чуулганаар хоёр орны хамтарсан шинэ санг бий болгохоор зарласныг тус сангийн захирал Кирил Дмитриев хэвлэлийнхэнд мэдээлэв.

4.Кубын Коммунист намын төв хорооны I нарийн бичгийн дарга, генерал Раул Кастро тус улсын хувьсгалд аюул, сорилт, бэрхшээл тулгараад байгааг 88 насныхаа ойгоор сануулсныг “Гранма” цахим сонинд бичсэн байна.

5.Италийн Засгийн газрын дэд ерөнхийлөгч, Хойд лигийн намын тэргүүн Маттео Сальвини тус улсын ерөнхий сайд Жузеппе Контегийн тулган шаардах бичигт өөрийнхөө намыг холимог Засгийн газраас гарах боломжгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

 

2019-06-4

 

6.АНУ Брюссельд Европын холбоог батлан хамгаалах салбарынхаа бодлогын чиглэлийг өөрчлөхийг шаардсан тулган шаардах бичгийг өгсөн байна. Мөн ОХУ-ын зүгээс нүүрлэж буй аюулын эсрэг Вашингтоны ашиг сонирхолтой нягт холбоотой байхыг дурджээ.

7.Бүгд Найрамдах ардчилсан Конгод эбола халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрсөн жилийн долдугаар сарынхаас 2000-аар давсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

8.Германы канцлер Ангела Меркель тус улсын үйлдвэр “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг барих хэрэгтэйг дэмжиж байна гэв.

9.Белоруссын Гадаад хэргийн сайд Владимир Макей Польшид АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэх нь буруу гэж үзжээ.

10.Дамаск НҮБ-аас тус улсын хотуудыг болон хойд зүгт байх Сирийн тосгодыг бараг өдөр болгон бөмбөгдөж байгааг зогсоохыг шаардсан байна.

11.Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор энэ сарын 28, 29-нд Японы Осака хотод хийхээр төлөвлөж байгаа  дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орны удирдагчид цугларах их 20-ийн уулзалтад оролцохгүй гэв. Гэхдээ дэлхийд ноёлж байгаа эрх тэгш бус байдлын талаар танилцуулсан захидлыг илгээх ажээ.

12.Украйны ерөнхийлөгч Владимир Зеленьский Киев ОХУ-тай хэлэлцээр хийх, Минскийн гэрээг байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

 

2019-06-5

 

13.АНУ-ын Засгийн газар Хойд Солонгос мөнгө угааж байгаа болон тавьсан хоригийг нь зөрчиж байж болзошгүй талаар мэдээлэлд таван тэрбум хүртэлх ам.доллар өгнө гэж амласан байна.

14.Каталаны ерөнхийлөгч Ким Торра Испанийн Засгийн газрын ерөнхийлөгч Педро Санчесаас 2017 оны аравдугаар сарын 1-нд санал асуулга явуулсан тусгаар тогтнолын төлөө тэмцэгч 12 удирдагчийг шүүх болсон шүүхийн шийдвэрт дургүйцлээ илэрхийлэх талаар зөвлөлдөхийн тулд яаралтай уулзахыг хүсч буйгаа зарласан байна.

15.Парист болсон дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох  69 дэх удаагийн Конгрессийн хүрээнд явуулсан санал асуулгаар одоогийн ерөнхийлөгч Жианни Инфантино улиран сонгогдов.

16.БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр орны эдийн засаг болон улс төрийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр албан ёсоор айлчилж иржээ.

17.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа хоёр орон төлбөрийн системийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийдэг болгох аргыг боловсруулна гэж мэдэгдсэн байна.

 

2019-06-6

 

18.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ОХУ-ын Санкт-Петрбург хотод эхэлсэн Олон улсын эдийн засгийн чуулганы үеэр хүйтэн дайныг эхлүүлэхээс зайлсхийхийг уриалсан байна.

19.ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев  энэ жил Куба улсад айлчлахаар төлөвлөж байгаа талаар Оросын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Валентина Матвиенко мэдээллээ.

 

2019-06-7

 

20.Перугийн Засгийн газар тус улсын Дотоод яамаар дамжуулан өнгөрсөн пүрэв гаригт дүрвэгсдийнхээ мэдээлэлд ял эдэлж байснаа нууж хил давсан 100 гаруй Венесуэлийн иргэнийг албадан гаргахаар болсноо мэдэгдэв.

21.АНУ-ын эрдэмтэд нялх хүүхдийн хашгирч, уйлахыг тайлж ойлгон автоматаар сурч чадахаас гадна эцэг эх, асрагчаасаа юу хүсч байгааг нь ойлгодог хиймэл оюун ухаантай ухаалаг систем бүтээжээ.

22.Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёр хоёр орны хоорондын газар нутгийн маргааныг  шийдвэрлэхийг хүсч буйгаа мэдэгдсэн гэв.

23.Сирийн Засгийн газрын зэвсэгт хүчин энэ сарын 6, 7-нд тус улсын Хама мужийн байр руу довтлохыг оролдсон 140 гаруй хэт даврагчийг устгасан байна. Энэ талаар Сири дэх ОХУ-ын Эвлэрүүлэх төвийн захирал, генерал Виктор Купчишин мэдээллээ.

 

2019-06-8

 

24.АНУ, Мексик худалдааны болон дүрвэгчдийн талаар гэрээ байгуулсан талаар ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэв.

25.Израйлийн ерөнхий сайдаар өмгөөлөгч мэргэжилтэй, ижил хүйстэн 43 настай Амир Охана боллоо. Тэрээр Ликуд намын гишүүн бөгөөд ерөнхий сайд асан Бенжамин Нетаньяхуг тууштай хамгаалагч ажээ.

26.Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Лимагийн бүлэг Латин Америкийн орнуудыг хагалан бутарган хувааж АНУ-ын Засгийн газарт захируулахаар эрмэлзэж байна хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ