Б.Найдалаа: Багш, эмч нарын цалинг хоёр сая болгох тооцооллыг хийсэн

2019-06-06

С.САРУУЛ

ХҮН-аас багш, эмч нарын цалинг гурван жилийн дотор гурав дахин нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийжээ. Дэлхийн 66 орны багш, эмч нарын цалин улсынхаа дунджаас 7-11 хувиар өндөр байдаг бол Монголынх 22 хувиар бага байгаа аж. Тиймээс ирэх гурван жилд зам, барилга бус боловсролдоо хөрөнгө оруулж чадвал багш, эмч нарын цалинг хоёр сар төгрөгт хүргэх боломжтой гэсэн гаргалгааг олсон талаараа ХҮН-ын дарга Б.Найдалаа “Багш, эмч нар жагсч цуглаж ажил хаяад ч цалингаа дорвитой нэмүүлж чадахгүй байна. Гэтэл улсад төсөв мөнгө байна.

2008 онд боловсролын салбарын дундаж цалин 289.200 төгрөг байсан. Гэтэл арван жилийн дараа буюу 2018 онд салбарын дунджаас 20 хувиар багассан байна. 2018 онд төсвийн зарлага 10 их наяд төгрөг байснаас цалингийн зардалд хоёр, хөрөнгө оруулалтад 20 хувь, бараа үйлчилгээний зардалд 15 хувь, татаас, шилжүүлэгт 30 хувь, цэвэр зээлд таван хувийг зарцуулсан. Энэ бүх зардлаасаа хэмнээд жилд 18 хувиар цалин нэмэх юм бол 2024 онд   хоёр сая төгрөг болгох бүрэн боломжтой. Ийм байдлаар нэмэхэд төсвийн зарлагын хоёр хувийг л зарцуулах шаардлагатай. Ингэснээр 76 мянган багш, эмчийн цалин нэмэгдэнэ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 3 сар

    Сонгууль дөхөж намуудын тархи угаалт эхэлж бна даа хүн нам өөрөөсөө нэмж өгөх үү

Холбоотой мэдээ