Николас Кэйж эхнэрээсээ салжээ

2019-06-05

Х.ОЮУНБОЛД

“Сүнс хөлөглөгч”, “Агаарын шорон” гэсэн олон кинонд тоглосон 55 настай жүжигчин Николас Кэйж дөрөв дэх эхнэр 34 настай Эрика Койкегээс салсан байна. Тэрээр дөрөв хоног хамт амьдарсны дараа салах болсон шалтгаанаа хуримаа хийхдээ согтуу байсан гэж тайлбарлажээ. “TMZ” цахим хуудаст бичснээр Невада мужийн Кларк гүнлэгийн шүүгч тэднийг хуримаа хийснээс хойш гурван сарын дараа буюу өнгөрсөн сарын 31-нд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсныг бүртгэсэн байна. Эрика Койке Николас Кэйжийн гэр бүлээ цуцлуулах төлөвлөгөөг эсэргүүцэж, тэтгэмж олгохыг шаарджээ.
Цахим хуудаст Николас Кэйжийг гэр бүлийн баталгаагаа цуцлуулж чадаагүй. Гэхдээ эхнэрээсээ хурдан салсан гэж бичсэн байна. Харин түүний салсан эхнэр “Миний нэр хүндийг гутаасан. Мөн ажлаа алдсан” гэв. Түүнээс гадна Эрика Койке, жүжигчин гэр бүлээ цуцлуулах хүсэлт гаргаснаас 14 хоногийн дотор Николас Кэйжтэй холбогдож асуудлыг зөв аргаар шийдвэрлэхийг хүссэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ