О.Дархижав огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэв

2019-06-05

Н.ДАЯН

Номхон далайд орших Фүжид болж байгаа хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-ий 71 кг-д О.Дархижав огцом өргөлтөөр хүрэл медаль хүртжээ. Тэрээр огцом өргөлтөөр 93 кг-ыг өргөсөн бөгөөд сүүлийн хоёр захиалгаа өргөсөн бол мөнгөн медаль авах боломжтой байсан гэв. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Г.Хосбаярын удирдлага дор Г.Энэрэл, О.Дархижав, Ө.Сарандагина нар оролцож байна. О.Дархижавын медаль нь Монголын тамирчдын ДАШТ-ээс авсан 10 дахь медаль ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ