Бионсе “Араатны хаан арслан”-д дуу оруулжээ

2019-06-05

Х.ОЮУНБОЛД

“Дисней” кино компани “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног уран сайхны кино болгохоор шийдсэн билээ. Тэгвэл Симбагийн багын найз Нола эрслэнд дуучин Бионсе дуу оруулахаар болжээ. Анх удаа кинонд дуу оруулах гэж байгаа Бионсегийн хоолойг киноны трэйлерээс сонсох боломжтой юм байна.

Трейлерт тэрээр Симбад хандан “Чи бидэнд хэрэгтэй байна, гэртээ ир” гэж киноны сэтгэгдэл төрүүлэм дүрс солигдох үеэр хэлдэг байна. Харин киноны трэйлер Симбагийн үнэнч найз болох Тимон, Пумба нар хаан буцаж ирснийг зарласнаар дуусдаг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.5  ЛХАГВА  №114  (6081)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ