Дэлхийн мэдээ долоо хоногийн тойм

2019-06-02

Х.ОЮУНБОЛД

 

2019-05-27

1.Испанийн Засгийн газраас тус улсад болсон Европын парламентын сонгуульд Испанийн ажилчны социалист нам 82 хувийн саналаар ялалт байгуулсан гэж мэдээлэв.

2.Австрийн Үндэсний зөвлөл өнгөрсөн сарын 27-нд тус улсын канцлер Себасьтьян Курцыг эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд Засгийн газраас Австрийн эрх чөлөөний намыг хөөсөн талаар онцгой чуулган хуралдуулж хэлэлцсэн байна.

3.АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Японы шинэ эзэн хаан Нарухитогийн хаанчлалаа эхлүүлээд хүлээж авсан анхны гадаадын ерөнхийлөгч боллоо.

4.БНХАУ АНУ, Тайванийн хооронд албан ёсоор ямар нэгэн холбоо тогтоохыг эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.

5.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Санкт Петрбург хотод болох Олон улсын эдийн засгийн чуулганыг зохион байгуулагчид болон урилгаар оролцох зочдод талархсан байна. Тэрээр тэднийг дэлхийн хамтын ажиллагааны хөгжлийн төвшинд хувь нэмрээ оруулж байгааг онцолжээ.

 

2019-05-28

 

6.Asus компанийн инженерүүд хоёр дэлгэцтэй шинэ загварын зөөврийн компьютер бүтээсэн байна.

7.ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсад байгаа бүх гадаад цэргүүдийг гаргахыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.

8.Герман Европын холбоо болон Өмнөд Америкийн нийтийн зах зээлийн орнууд, Чили,Мексиктэй хийж байгаа худалдааны хэлэлцээр гэрээнд гарын үсэг зурснаар ирэх жилийн сүүлээр дуусна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас мэдэгдсэн байна.

 

2019-05-29

 

9.АНУ ирэх долоо жилд  нийт 11.7 гигабайтын хүчин чадалтай  12 цөмийн ректорыг хаахаар төлөвлөж байна гэж тус улсын  Эрчим хүчний мэдээллийн албанаас. мэдээллээ. Ингэснээр энэ орон зайг нь ОХУ, БНХАУ эзэлнэ гэсэн байна.

10.ОХУ Хойд далайн замаа БНХАУ-ын XX зууны ирээдүйн далайн торгоны замтай холбох боломжийн талаар судалж байгаа гэж Оросын дэд сайд Макким Акимов мэдэгдэв.

11. АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер тус улсын Хууль зүйн яаманд албан тушаалаасаа огцорч байгаа болон албан газраа хааж байгаагаа ерөнхийлөгч Доналд Трампын 2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон, кампанит ажлын үеэр болсон хуйвалдааныг судалсан ажлын дүгнэлт гарсны зарлажээ.

12.Иран Хойд Солонгост бүх төрлийн технологи, зэвсэг нийлүүлэхгүй гэж Ираны дэд канцлер Абас Арагчи Катарт хийсэн айлчлалынхаа үеэр хэлсэн байна.

 

2019-05-30

 

13.Одоо 83 настай, Төвдийн шашны тэргүүн, XIYдалай лам Тэнзин Гяцо харилцан туслалцаж,энэрэн нигүүлсдэг нийгмийн амьтадтай зэрэгцэн амьдрагч хүн төрөлхтөнд итгэсэн хэвээр байгаагаа “Спутник” агентлагтай өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

14.Японы Гадаад хэргийн сайд Таро Коно цөмийн зэвсэг хураах асуудлаар харилцан яриа хийнэ гэв.

15.Афганистаны ерөнхийлөгч асан Хамид Карзай Москвад энэ долоо хоногт тус улсын иргэний нийгмийн,Талибаны хөдөлгөөний төлөөлөгч, улстөрч нарын хооронд болсон зөвлөгөөнөөр хамтарсан мэдэгдэл хийхээр болсон гэж мэдэгдсэн байна.

16.Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлсэн шинэ Засгийн газрын тангараг өргөх ёслол боллоо. Ёслолын үйл ажиллагааг Энэтхэгийн үндэсний телевизийн сувгаар үзүүлжээ.

17.Австрийн канцлер асан Себастьян Курц тус улсын канцлерын  түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Бригитте Бярлайныг эх орныхоо тогтвортой байдлыг баталгаажуулна гэдэгт итгэж буйгаа мэдэгдэв.

18.Их Британийн зохиолч Жоанна Роулинг залуу шидтэн Харри Поттерийн гайхамшигт ертөнцийн тухай дөрвөн шинэ түүхийг “Поттерморе” цахим хуудаст нийтэлнэ гэж цахим хуудасныхан мэдээлсэн байна.

19.Хөрөнгийн биржээс мэдээлснээр цахим мөнгө криптовалютын үнэ өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш анх удаа 9000 ам.доллараас давсан байна.

 

2019-05-31

 

20.ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын нотолсноор ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар ирэх сарын 29-нд  Осака хотод болох их 20-ийн чуулганы үеэр уулзахаар болжээ.

21. БНХАУ тус улсын компанийн үйл ажиллагааг худалдааны бус зорилгоор хориг тавьж, эрх ашиг, хуульд хохирол учруулсан гадаадын аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг багтаасан хар жагсаалтыг боловсруулахыг зорьж байна гэж тус улсын Худалдааны яамнаас мэдээлсэн байна.

22.ОХУ-ын эрх баригчид тус улсад  Европын холбооны байгууллага, гишүүн орны төлөөлөгчдийг орохыг хориглосон жагсаалтыг тэлэх талаар судалж байна гэж Оросын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэв.

 

23.Huawei компани  ажилтнууддаа АНУ-ын түнштэйгээ хийх хурлаа цуцлах, ажиллагсдыг нь эх орон руу нь буцаахыг тушаасан талаар Их Британийн “Финансиал таймс” сонинд бичсэн байна.

24.Доналд Трамп ирэх сарын 18-нд 2020 онд болох сонгуульд хоёр дахь удаагаа нэрээ албан ёсоор дэвшүүлнэ гэж Флорида мужид хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ.

 

2019-06-01

 

25.Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны Засгийн газрын бодлогод дургүйцэж байгаагаа илэрхийлсэн шар хантаазтнуудын жагсаал Парист 29 дэх долоо хоногтоо үргэлжилж байна.

26.Доналд Трамп Украйны шинэ ерөнхийлөгч Владимир Зеленскийг Вашингтонд айлчлахыг урьсан байна.

27.ОХУ-ын Доод Новгород мужийн Джержинск хотын цэргийн үйлдвэрт дараалсан дэлбэрэлт болсны удмаас 38 хүн шархаджээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ