Долоо хоногийн фото тойм

Л.Батдорж

2019-06-02

2019-05- 27  Даваа гариг

ҮХЦ иргэдийн сонгох эрхийг хаасан шийдвэрийг дахин гаргав

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн болон нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэв.

Цэц нөхөн сонгуультай холбоотой асуудлыг ийнхүү хоёр дахь удаагаа хэлэлцээд сонгуулийн өдрийг товлосон УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.  Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзэв.

Фото @ Зууны мэдээ сонин

 

2019-05-28  Мягмар гариг

Н.Энхбаяр: Төрийн эрхийг хууль бусаар авдаг бүлэглэл бий болсныг ҮХЦ дахин баталлаа

ҮХЦ-ийн  дунд суудлын хуралдаан өчигдөр /05.27/ болж, УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг товлон зарласан асуудал нь  Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.  Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор МАХН-ын удирдлагууд өнөөдөр /05.28/ мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр: -ҮХЦ-ийг хуулиа дээдлэх байх гэж харсан.  Гэтэл цэц жүжиг тоглолоо. ҮХЦ онолын шүүх боллоо.  Уг нь ард түмэн төр засгаа эмхлэн байгуулахын төлөө сонгох эрхээ эдлэх ёстой Сонгох эрхэд нь хэн, ямар ч шалтгаанаар саад хийж болохгүй. Гэтэл ард түмний сонгох эрхэнд ҮХЦ нь халдлаа. Хэрэв үнэхээр Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээрт тавих ёстой. МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. ҮХЦ-ийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Хэрэв төсвийн мөнгөөр сонгууль явуулж болохгүй бол 2020 онд ч сонгууль явуулахаа больё.

Фото@ үндэсний мэдээллийн төв

2019-05-29 Лхагва гариг

“Хүүхдээ  сонсъё”

Ерөнхийлөгчийн зарлигаар 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд  цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгаалалтай холбоотой олон ажил зохион байгуулсны нэг нь “Зөв тусгал” аян юм.

Тэгвэл хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгааныг арилгахаар зохион байгуулсан уг сарын аяны хаалт  UB Palace-ын өмнөх талбайд боллоо. Хаалтын үйл ажиллагаанд 26 сургуулийн 4200 орчим хүүхэд оролцсон юм. Аяны хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаад “Хүүхдээ  сонсъё” нээлттэй хаалганы өдрийг цагдаагийн байгууллагаас анх удаа  зохион байгууллаа.Фото@polit.mn

2019-05-30  Пүрэв гариг

АН эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.

Ардчилсан нам УИХ дахь сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцэл эхлүүлж хариуцлага нэхэх жагсаалийг төв талбайд зохион байгууллаа.  Энэ жагсаалаар эрх барьж буй нам засгийн газрыг эсэргүүцэж өргөн хэрэглээний бараа тэр тусмаа мах, бензины үнэ тэнгэрт хадаж, сургуулийн сурагчид сүрьеэ өвчинд нэрвэгдэж, иргэдийн амьдрал муудаж байгааг иргэд эсэргүүцэж байна.

2019-05-31  Баасан гариг

 Бүтээлч хүүхдүүд

Чойжин ламын сүм музейн нь “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” ийг тохиолдуулан “Бүтээлч хүүхдүүд” өдөрлөгийг дөрөвдэх жилдээ зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ