Фенүүдийн зүүд биелсэн “Хоосон” цомгийн нээлт

2019-05-27

Б.ДОЛЖИНЖАВ

Зайсан Хиллийн хоёр давхрын танхимын гадна хэсэг хүн урт дараалал үүсгэн зогсчээ. Тэдний эсрэг талын хананд реппер Maberrant-ийн “Хоосон” цомгийн постерийг эгнүүлэн наасан нь энэ хүмүүсийн энд зогсож буй зорилгыг илтгэнэ. Хоёр хоногийн өмнө гаргасан “EZ” дуугаараа хип хоп сонирхогчдын анхаарлыг татаж, фенүүдээ баярлуулаад буй Реппер Maberrant буюу Dual Zet студийн уран бүтээлч Г.Мягмардоржийн хоёр дахь “Хоосон” цомгийн нээлт өчигдөр “EON” клубт болсон нь энэ юм.

Түүний үнэнч фенүүдийн хувьд энэ өдөр хүсэн хүлээсэн хамгийн сайхан үдэш байсан нь лавтай. Тэрээр цомогтоо багтсан хуучин дуу болон цацагдаагүй шинэ дуунуудаасаа дуулж, сонсогчидтойгоо илүү ойроос уулзав. Цомгийн нээлтэд реппер Big Gee, Desant, Roockie, Mop-G, Thunder нар урилгаар оролцож хамтдаа сэтгэл догдолсон, мартагдахааргүй нэгэн үдшийг өнгөрөөлөө. “Байгаагаар минь хүлээж авах уу”, Укатай хамтарсан “Ахиж хоёулаа муудахгүй шүү” дуугаараа хүмүүсийн сэтгэлийн нандин утсыг хөндөж, эерэг хандлага түгээгээд буй реппер Thunder өөрийн цомогтоо орсон шинэ дуугаа дуулсан нь  онцлох үйл явдал байв.

Хүндэлж, хайрладаг реппертэйгээ зурагаа даруулж, цомгон дээрээ гарын үсгийг нь зуруулах бол хамгийн чухал. Сэтгэл хөдөлж сандарсан, баярласан үнэнч фенүүд нь  удаан хугацаанд түүнийг саатууллаа. Тэнд ирсэн сонсогчдоос бусдаас онцгой үнэнч фенүүд байсан нь мэдээж. Хоёр суга таягтай ч цомгийн нээлтээ зориод ирсэн залуу хамгийн түрүүнд нүдэнд тусав. Мөн түүний фен Б.Анударь “Миний зүүд биелчихлээ. Ганц тэвэрчих үү гэж зориглож асуухад зүрх яг дэлбэрэх гэж байлаа. Тэврэх үедээ тэсэлгүйгээр уйлчихсан. Гарын үсгийг нь авахдаа нэрээ хэлсэн чинь фэйсбүүк хаягаар минь таниад нөгөө Дариа байна шүү дээ гэхэд нь бас л нулимс цийлэгнэчихсэн. Эхний хоёр дуугаа дуулахад нь огшчихсон шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Maberrant-ийн дуунууд ингэтлээ бусдын сэтгэлийг хөдөлгөж, түүнийг хайрлахад хүргэдэг өвөрмөц содон давтагдашгүй байдаг. Энэ үдшийн дараагийн нэг онцлох хүн бол “Johansen” гэсэн бичигтэй чөлөөт загварын цагаан цамц, улаан саравчтай малгайтай залуу юм. Бүх дууг нь даган дуулж, эрч хүчтэйгээр бүжиглэж байгаа түүнийг хараад хип хоп урлагт дуртай, энэ урлагийг зүрх сэтгэлээрээ мэдэрч ойлгодог, ирээдүйд мундаг реппер болох байх гэсэн бодолд автсан юм. Монголын хип хоп ертөнцөд аль хэдийнэ өөрийн байр суурийг олсон Maberrant гэх энэ залуу урлагт цоо шинэ өнгө нэмэн орж ирж буй чадварлаг уран бүтээлч гэдгээ батлан харуулж, олон хүний тэсэн ядан хүлээж нойргүй хоносон үдэш нь тэдний урмыг хугалахааргүй, мартагдахааргүй сайхан боллоо. Одоо фенүүд нь түүний дараагийн цомгийг, тэр дундаа бие даасан тоглолтыг нь хүлээж буй  биз ээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 4 сар

    Цомгийн нээлт үнэхээр гоё болсон, бут цохисон шүү. Хамгийн мундаг реппер илүү их амжилт хүсье. Маш их хайртай шүү

  • 4 сар

    Tsomgiin neeltiin daraa ch gesen dogdlood untaj chadaagvi 😂🥰 ochigdor oroi bol martahaargvi martaj bolohoorgvi oroi bolj ongorson❤️ Bas fan-diinhee sanaliig sonsoj goy haritsdag mundag rapper shvv🥰🔥Daraachiin uran bvteel clip tsomog togloltiig tesen ydan hvleej bgaashvv💦❤️🔥🥰

  • 4 сар

    uneheer busdaas uurur setgel cddg, duuny mur, ug bur n gun utgatai, ihnh duu n uhaarl hairlsn bdg n gaihltai❤ unhr cin setglse demjij hairldg shu💜 

  • 4 сар

    Maberrant-г л жинхэнэ нь гэж хэлмээр санагддаг. Массыг хамрахын тулд явдаггүй. Хийсэн дуунууд нь нийгэмд ухаарал олгосон, тэр тусмаа онцгой байдлаар. Яах ч аргагүй бахархмаар хүн байдаг. Фенүүд нь ч бас цааш цаашдаа нийгэмд тун хэрэгтэй хүмүүс болох биз.

Холбоотой мэдээ