Цэц: Нөхөн сонгууль товлон зарласан нь Үндсэн хууль зөрчсөн

2019-05-27

Т.САЙХАН

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /05.27/ болж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон тогтоолууд нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэв.  Өглөөний 09.30 цагаас эхэлсэн хуралдаан сая 17.00 цагт шийдвэрээ танилцуулсан.  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол нь  Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзсэн байна. Харин УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн гэв.  Үндсэн хуулийн Цэцээс энэхүү шийдвэрээ УИХ-д хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгууль товлох УИХ-ын 22-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн учраас УИХ энэ шийдвэрийг 15 хоногийн дотор хэлэлцэх юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ