АН-аас нөхөн сонгуульд Ж.Оюунбаатар өрсөлдөнө

2019-05-25

Т.САЙХАН

Хэнтий аймгийн 42 дугаар  тойрогт зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулна. Хуулийн дагуу нөхөн сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлсэн бол намууд нэр дэвшигчээ тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд тодруулж, Сонгуулийн  ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг хүргүүлэх ёстой. Тэгвэл АН-аас  УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг дэвшүүлэхээр болжээ.  Хэнтий аймгийн АН-ын хороо хуралдаж шийдвэрээ АН-д хүргүүлжээ.  Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах юм. Харин Ардчилсан намын ҮБХ тавдугаар сарын 27-ны өдөр хуралдах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ