МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөхөөр боллоо

2019-05-24

МАХН –ын Бага хурал өнөөдөр /2019.5.24./ болж, Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Бага чуулганы гишүүдийн 91.67 хувийн саналаар Н.Энхбаярыг дэмжжээ. Хуульд зааснаар ирэх долоо хоногийн даваа гаригт багтаан улс төрийн намууд нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах ёстой юм. Уг сонгуульд өрсөлдөхөөр илэрхийлсэн намуудаас хамгийн түрүүнд МАХН ийнхүү нэр дэвшигчээ тодрууллаа.

Намбарын Энхбаярын товч намтар

 

Намбарын Энхбаяр нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав Балжиннямын Намбар Архангай аймгийн Чулуут сум, ээж Раднаагийн Бүдханд Хэнтий аймгийн Дадал сумын тус тус харьяат юм.

1965 онд Ерөнхий боловсролын  23-р дунд сургуульд элсэн орж, 1975 онд мөн сургуулийг төгссөн.

1975-1980 онд ОХУ-ын Утга зохиолын дээд сургуульд сурапцаж утга зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжлээр,

1986 онд Их Британийн Лийдсийн их сургуулийн англи хэл, утга зохиолын курс төгссөн.

Н.Энхбаяр нь1980-1990 онд Монголын Зохиолчдын Хороонд орчуулагч, тасгийн дарга, нарийн бичгийн дарга,

1990 онд Монголын Орчуулагчдын Холбоонд дэд ерөнхийлөгч,

1990-1992 ондСоёл урлагийн хөгжлийн хороонд тэргүүн дэд дарга,

1992-1996 онуудад УИХ-ынгишүүн, Засгийнгазрынгишүүн, Соёлын сайд,

1996-1997 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,

1997-2005 онд  МАХН-ын дарга,

1997-2000 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч,

2000-2004 болон 2004-2005 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдон тус тус ажилласан.

2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайд,

2004-2005 онд УИХ-ын дарга,

2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон тус тус ажилласан   Н.Энхбаяр 2011 оноос одоог хүртэл МАХН-ын даргаар ажиллаж байна.

Дээрх албан тушаалуудыг хашиж байхдаа Н.Энхбаярын хийж бүтээсэн томоохон ажлаас товчхон дурдвал:

-Мигжид Жанрайсиг бурханыг сэргээн бүтээх ажлыг хариуцсан,

-“Мянганы зам”-ыг санаачлан эхлүүлсэн,

– Оросын их өрийг тэглэх ажлыг удирдсан,

-Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх асуудлыг санаачлан шийдвэрлүүлсэн,

-“Эрчим хүчний нэгдсэн сүлжээ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлснээр бүх сумыг гэрэл гэгээтэй болгосон,

-Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах асуудлыг санаачлан шийдвэрлүүлсэн,

-“Хүүхдийн цай” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн,

-“Мянганы сорилтын сан”-ийн шугамаар 280 сая ам.долларын хэмжээний буцалтгүй тусламж авсан,

-“Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть”-ийг монголоор орчуулан хэвлүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн,

-“Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг санаачлан батлуулсан.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ