“Дээд ариусгал” хандивын тоглолтод урьж байна

2019-05-23

Д.ЧИМЭГ

Эх байгаль, оршихуй ирээдүйнхээ төлөө эрчмийг дамжуулагч нэгдэл хүн та эгшин төдийд аугаа бүтээх энэрлийн “Дээд ариусгал” хандивын тоглолтод морилон саатна уу хэмээн судлаач П.Сүхбат урьсан юм. Тоглолтын орлогыг Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөөг бүтээн босгоход зориулна гэдгээ “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэрээ хэллээ. Тоглолт энэ сарын 26-ны ням гаригт АСА циркт 11:00 цагаас болно. МУ-ын хөтөлбөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, МУАЖ Г.Батсайхан, МУГЖ М.Чулуунхүү, Л.Чаминчулуун зэрэг олон уран бүтээлчид тоглолтод оролцох юм байна.

“Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө”-г босгосноор монголчуудын үндэсний ухамсар сэргэн мандаж буй энэ сайн цагт эх түүхээ танин мэдэж, судалж, өв соёл, уламжлал, зан заншлаараа бахархах үзлийг залуу үедээ өвлүүлэн хөгжүүлэх үйлсийг дэлгэрүүлэхээр зорьж буйгаа судлаач П.Сүхбат онцолсон. Тэрээр монголын урлаг соёл, өв уламжлал, үндэсний уламжлалт мэдлэг ухааныг судалж, сургаж түгээн дэлгэрүүлэх ажлыг эдүгээ 40 дэх жилдээ хийж байгаа судлаач ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ