ДАШТ-ээс Монголын тамирчид таван медаль авлаа

2019-05-22

Н.ДАЯН

Японы Токио хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ үргэлжилж байгаа. ДАШТ-ээс Монголын баг, тамирчид таван медаль хүртсэн амжилттай байна. Тухайлбал, эхний өдөр эрэгтэйчүүдийн ахмадын ангиллын 105 кг-д Ц.Мөнхбаяр мөнгөн медаль хүртсэн бол араас нь залуучуудын 74 кг-д Э.Галбаяр хүрэл, “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадмын алтан медальт, дэлхийн дээд амжилт эзэмшигч, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 247 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр мастер-1 ангиллын 66 кг-д М.Гансүх мөнгө, 83 кг-д Г.Мөнхчулуун хүрэл медаль авсан таатай мэдээг дуулгалаа. Тэмцээн энэ сарын 25-нд дуусах бөгөөд цаашид медалийн тоо нэмэгдэх магадлал өндөр байгаа талаар албаны хүн хэлж байна. Монголын баг, тамирчдыг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга удирдаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ