Хөгжлийн банкийг Г.Амартүвшин удирдана

2019-05-21

Т.САЙХАН

Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурал өчигдөр /05.20/ болж, гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  Б.Батбаяр нь 2016 оноос  буюу УИХ-ын сонгуулийн дараагаас тус  банкны гүйцэтгэх захирлаар ажилласан юм. Харин түүний оронд “Шарк, танк” нэвтрүүлгээр олны танил болсон Хас банкны  ерөнхий захирал Г.Амартүвшинг томилсон байна.  Г.Амартүвшин  нь 2014 оноос тус банкны ерөнхий захирлаар ажиллаж ирсэн,  ХасБанкинд ажиллахын өмнө  “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн ерөнхий захирлаар гурван жил ажилласан байдаг.   ABN AMRO банкинд Европын газрын тос, шатдаг хий, эрчим хүч, харилцаа холбооны томоохон гүйлгээг хариуцаж байсан туршлагатай банкир гэгддэг.  Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагыг бакалавраар төгсөж, АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистр хамгаалжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ