Маргааныг шийдвэрлэнэ гэв

2019-05-19

Х.ОЮУНБОЛД

Бээжин АНУ, БНХАУ-ын худалдааны  ялгааг эрх тэгш байдал давамгайлсан,талуудад ашигтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах  хэлэлцээрийг байгуулснаар шийдвэрлэнэ гэж онцоллоо. БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэлд тус яамны сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой цаг гаруй утсаар ярьсан. Тэрээр “Майк Помпеод ингэснээр хоёр орны одоогийн зөрчлийг бууруулах, улсынхаа болон бусад орны эдийн засгийн салбарт хохирол учруулахаас зайлсхийх хэрэгтэй” болохыг онцолсон байна. Гэхдээ АНУ-ын зүгээс уналтад орсон үндэсний компани, худалдаа, ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа,мэдэгдэл хийж байгааг шүүмжилжээ. Мөн Бээжингийн эсрэг хэрэгжүүлж байгаа улс төрийн бодлогоо энэ зөрчлийг шийдвэрлэх аргагүй хурцдахаас нь өмнө өөрчлөхийг шаардсан байна. Ван И “Түүх болон бодит байдал БНХАУ,АНУ шиг том гүрнүүд зөвхөн хамтын ажиллагааны хүчээр хөгжиж чадна гэдгийг харуулж байна” гэв. Тэрээр “Энэ завшааныг ашиглаж Майк ПомпеодТайваны тухай Вашингтоны баримталж байгаа байр суурийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн” байна. Түүнчлэн “Нэг Хятад” гэсэн бодлого, гурван талт мэдэгдлийг дэмжихийг шаарджээ. Майк Помпео, Ван И нар утсаар ярихдаа олон улсын хөтөлбөр тухайлбал, Ираны талаар хэлэлцсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ