Хариу цохилт өгнө

2019-05-19

Х.ОЮУНБОЛД

Саудын Араб тус бүс нутагт дайн гарахаас зайлсхийхэд хүчээ дайчилна.  Гэхдээ зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд хатуу хариу өгнө гэж тус улсын Гадаад хэргийн сайд Адель Аль Жубейр мэдэгдсэн байна. Тэрээр энэ мэдэгдлээ Ирантай холбоотой хямралын талаар ярихдаа  хийжээ.  Саудын Арабын гадаад харилцааны яам Адель Аль Жубейр энэ бүс нутгийн орны дотоод хэрэгт аюулгүй, тогтвортой байдлыг өөрчлөх зорилгоор тагнуулын үйл ажиллагаа явуулан оролцож байна гэж Тегераныг буруутгаж байгааг эш татан мэдээлсэн байна. Түүнээс гадна олон улсын нийгэмлэгийг Ираныг дэлхий дахинд үймээн самуун, хор хөнөөл учруулахыг хориглохын тулд баттай байр суурь баримтлахыг уриалжээ. Учир нь өнгөрсөн мягмар гаригт  Иемен дэх хусит босогчид Риад хотын ойролцоох Саудын Арабын газрын тосны хоёр үйлдвэр рүү довтолсон юм.  Харин Саудын Арабын эрх баригчид энэ дайралтын ард Тегеран байгаа.  Мөн хусит босогчид Ираны  хувьсгалын хамгаалагч,салшгүй хэсэг гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Харин Ираны Гадаад харилцааны яам үүнийг нь үгүйсгээгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ