Задлан шинжилгээнд хөндлөнгийн шинжээч оруулахыг прокурор зөвшөөрөөгүй байна

2019-05-18

Т.САЙХАН

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан намын дэд дарга Гаваагийн Батхүү зуурдаар таалал төгссөн харамсалтай явдал тохиолоо. Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намаас гурван чиглэлээр Ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм байна.  Өнөөдөр /05.18/12:00 цагаас Төрийн ордонд УИХ дахь АН-ын Зөвлөлийн гишүүд болон талийгаачийн хамтран зүтгэгчид цуглаж, болсон үйл явдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж буй юм. Түүнчлэн Ардчилсан намаас талийгаачийн дурсгалыг хүндэтгэх болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Түүнчлэн талийгаачийн гэр бүлийн зүгээс Задлан шинжилгээнд нь хөндлөнгийн мэргэжлийн шинжээч оруулах хүсэлт тавьсан боловч прокурор татгалзсан хариу өгчээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ