Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна.

2019-05-18

Х.Оюунболд

Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны эхэн сарын шинийн 15 өнөөдөр тохиож байна. Монголын  буддын шашны төв “Гандантэгчиглэн хийд  энэхүү өдөрт зориулсан үйл ажиллагааг зохион байгууллаа.  Энэ  үеэр тус хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Ч. Бямбажаргал “Дүйчин өдөрт зориулсан үйл ажиллагаа өглөөний  04 цагаас эхэлсэн.Энэ өдөр нь Бурхан багшийн мэндэлсэн,бурхны хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гэсэн гурван их дүйчингээс бүрдсэн байдаг. Тиймээс өнөөдрийг буддын болон дэлхийн бусад шашинтан ёслол, төгөлдөр баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болоод удаж байна. Тэрээр “Манай хийдээс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд  мацаг барих, ариусган тэтгэгч цожинг эхэлсэн. Мөн бурхан багшийн зан үйлийн хурах хурлыг хураад байна” гэв. Сүсэгтэн олноор хүрэлцэн ирсэн Бурхан багшийн  их дүйчин өдөрт зориулсан үйл ажиллагааны үеэр Монголын  буддын шашны төв “Гандантэгчиглэн хийдийн тэргүүн их хамба лам,гавж Д. Чойжамц айлдвар айлдсан юм.

Түүнчлэн Төр засгийг төлөөлж Монгол Улсын ерөнхийлөгч  Халтмаагийн Баттулгын  мэндчилгээг соёл,шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хуран цугласан олонд хүргэсэн юм. Мөн Үндэсний театрын урлагийн их театрын уран бүтээлчид уран бүтээлээ сонирхууллаа. Гандантэгчилэн хийдэд  их  дүйчин өдөрт зориулсан үйл ажиллагаа 14:00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Харин дараа нь сүсэгтэн олны төлөөлөл 3080  хүн оролцсон баярын сүрт жагсаал тус хийдээс Сүхбаатарын талбай  руу хөдөлсөн юм. Мөн Бурхан багшийн лагшин шүтээн залах угтлагын хөгжим, сэмбэрэм, соёмбот туг болон Мандал өргөх ёслол боллоо. “Гандантэгчилэн” хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Ч. Бямбажаргал “Нийслэлийн тамгын газар, нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг “Улаанбаатар марафон олон улсын гүйлт”,Автомашингүй өдөр”-тэй давхцаж байгаа өмнө нь зохион байгуулж байсан Бурхан багшийн их дүйчин өдрөөс өөр онцлог болж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ