Б.Баттүшиг ОУОХ-ны комиссын гишүүнээр дахин сонгогджээ

2019-05-18

Т.САЙХАН

Олон улсын олимпийн хорооноос  2019 оны комиссын бүрэлдэхүүнээ зарлажээ. МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр дахин сонгогдсон байна. Энэ удаагийн 27 комиссын бүрэлдэхүүний 45.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаас гадна  гурван эмэгтэй комиссын даргаар сонгогдож, мөн залуучуудын оролцоог нэмэгдүүлсэн нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон гэдгийг онцолж байна.

ОУОХ-ны “Спорт ба Эмэгтэйчүүд” комисст Монголын волейболын холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Тунгалаг ажиллаж байгаа бол 2012-2013 онд “Спорт ба байгаль орчин” комиссын гишүүнээр МҮОХ-ны Зөвлөх Ж.Отгонцагаан ажиллаж байсан юм.
“Олимпийн өвөө” хэмээн спортын хамт олондоо хүндлэгдсэн ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нь 1977-2009 онд ОУОХ-ны бүрэн эрхт гишүүнээр ажиллаж байсан түүхтэй.

www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ