Бүлэг: Хяналтын хорооны шийдвэрийг хүлээж авахгүй

2019-05-17

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /05.17/ ээлжит бусаар хуралдаж,  МАН-ын Хяналтын хорооноос гаргасан Д.Дамба-Очир, Ш.Раднааcэд нарт таван жилийн турш улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх  шийдвэрийг хэлэлцэж, уг асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэж үзжээ.   Хуралдааны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн.  Тэрээр энэ талаар”Бүлгийн хуралдаанд намын дарга, Хяналтын хорооны дарга, Ёсзүйн хорооны дарга нарыг оролцуулсан. Намын дүрмийн дагуу энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдэх ёстой. Тодруулбал, Удирдах зөвлөл хуралдаад Хяналтын хорооны шийдвэрийг хэвээр үлдээх үү, хүчингүй болгох уу гэдгийг шийддэг. Харин бүлгээс сая намын даргад “Удирдах зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдээч” гэсэн хүсэлт гаргасан.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан хэмээн буруутгаж, Хяналтын хорооноос таван жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна лээ. Харин Ш.Раднаасэд гишүүн бүлгийн хуралдаанд “Хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох саналыг би албан ёсоор гаргаагүй. Ажлын хэсгээс энэ санал орж ирсэн. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үед гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д байсан. Намайг байгаагүйд ийм шийдвэр гаргасан байна лээ” хэмээн тайлбарласан. Тиймээс бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн хуулинд заасан эрхийнхээ дагуу үг хэлж, байр сууриа илэрхийлж, санал гаргасныхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг зөрчиж, үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан гэж үзсэн.

Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувьд Оюутолгойд материал өгсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцохоор болсон байна лээ. Бүлгээс энэ хоёр гишүүний асуудлаар намын Удирдах зөвлөл хуралдах ёстой гэж шийдвэрлэсэн” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 3 сар

    ЗА БОЛЬ ДОО. ЮУН СҮРТЭЙ ЮМ БЭ.БИТГИЙ ГОНШИГНООД БАЙ. ХЭЛСЭН ҮГ, ХИЙСЭН ҮЙЛДЭЛДЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ СУР

Холбоотой мэдээ