10 сая долларын авлигын асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлэв

2019-05-16

Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын асуудалд холбогдсон  мэдээлэл гарсан.   Авлига авсан сайдад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарын нэр яригдаж байгаа.

Тэгвэл УИХ дахь АН-ын Зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 10 сая ам.долларын асуудлаар албан ёсоор байр сууриа илэрхийлэх албан бичгийг илгээлээ. Бичигт БНХАУ-руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Засгийн газрын гишүүд уг асуудалд холбогдсон эсэх талаар мэдээллийг бидэнд яаралтай ирүүлнэ үү гэжээ.

Энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Одоогоор ийм мэдээлэл хууль хяналтын байгууллагад ирээгүй” хэмээн тайлбар өгөөд байгаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ