Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуульд луйвар орсон гэжээ

2019-05-16

Ж.ЦОГЗОЛМАА

Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуулийн хорооноос сонгуулийн албан ёсны дүрэм журмуудыг зөрчсөн нь мөрдөн байцаалтын үед илэрсэн талаар “Блүүмберг” мэдээлэв.

Санал тоолох үеэр тус хороо буруу мэдээлэл оруулсан талаар тус улсын сонгуулийн хяналтын Bawaslu агентлагаас мэдээлсэн байна. Хэчнээн санал буруу тоолсон болон энэ нь цаашид ямар үр дагавар дагуулах талаар нарийн мэдээлэл одоогоор өгөөгүй байна.

Сонгуульд нэр дэвшигч, өдгөө 67 настай Prabowo Subianto-ийн кампанит ажлын багийнхан санал хураалтад зөрчил байгаа талаар гомдол мэдүүлсний дараа Bawaslu агентлагаас 73 мянган зөрчилтэй мэдээллийг олж илрүүлснээ зарласан юм. Prabowo-ийн талын хүмүүсийн мэдээлж буйгаар энэхүү зөрчил нь сонгуулийн луйвраар дэмжлэг авсан үйл ажиллагаа аж.

Индонезид төрийн тэргүүнээс сонгох санал хураалт өнгөрсөн сарын 17-нд болсон юм. 190 сая сонгогч Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгсөн билээ. Санал хураалтаар 2014 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Joko Widodo 56.07, Prabowo Subianto 43.93 хувийн санал авсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ