“Huawei”-ийн 5G сүлжээг ашиглахгүй байхыг уриалав

2019-05-16

Ж.ЦОГЗОЛМАА

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эх орных нь цахим сүлжээний аюулгүй байдалд гадны дайсагнал заналхийлж байна гэдгийг цохон тэмдэглэв. АНУ-ын компаниуд гадаадын харилцаа холбооны газрын сүлжээг ашиглахдаа үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулахгүй байх хатуу шаардлагыг захирлуудад тавьж байгаа юм.

Энэхүү даалгаврыг тэрээр аль нэг компанийн нэр зааж хэлээгүй ч, үүнийг дэлхий даяараа “Huawei” гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа билээ.

Хятадын технологийн аварга энэхүү групп Америк дахь үйл ажиллагаагаа хязгаарлахаар шийдвэрлэснээ нэгэнтээ зарлаж байсан юм. АНУ тэргүүтэй хэд хэдэн улс орнууд “Huawei”-ийн бүтээгдэхүүнүүдээс ихээхэн болгоомжилж байгаа. Учир нь тэд тус бүтээгдэхүүн тагнах зорилго өвөрлөж байна хэмээн хардаж байгаа билээ. Huawei”-ийн дараагийн томхон үсрэлт болох 5G сүлжээнээс хол байхыг АНУ өөрийн холбоотнууддаа сануулсаар байна. АНУ-ын Худалдааны яам “Huawei”-гийн технологийг ашиглах компаниудад Засгийн газрын зөвшөөрөл авахыг шаардаж байгаа юм. Ийнхүү ашиглалтыг нь хязгаарласнаар АНУ-Хятадын хоорондын харилцааг улам муутгана хэмээн олон улсын сэтгүүлчид тайлбарлаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ