Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч ямар ч ойлголтгүй, хориг тавьсан байна лээ

2019-05-15

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга  Татварын багц хуулиудад бүхэлд нь хориг тавьсан билээ. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг хоригийг хүлээж авахгүйгээ илэрхийлж, тайлбар өглөө.  “Татварын багц хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг огт үндэслэлгүй, ойлголгүйгээр хориг тавьсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.  Тэрээр “Оюутолгой ХК-д давуу байдал олгох заалт оруулж ирлээ гэдэг зүйлийг Ерөнхийлөгч хоригтоо тусгасан байса Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан энэ үндэслэлгүй, гүтгэлэг. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулан, өртөг зардал хассаны дараах дүнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилсан гэсэн. Энэ нь  иргэн хүн рүү шилжүүлвэл 10 хувь болгон өргөн мэдүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр аж ахуйн нэгжүүдээс тавьж байсан гол  санал нь энэ байсан. Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-аар өргөн мэдүүлэхээс өмнө маш өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тиймээс хэлэлцүүлгийн үр дүнгээр гаргасан саналыг хуульд тусгасан.

Хоригт мөн “Борлуулалтын орлого нь 50 саяас доош аж ахуй нэгжүүдэд татварын хялбаршуулсан горимыг өгөөд бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд оролцох боломжгүй болгосон” гэж байгаа юм. Аж ахуй нэгжүүд 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол өөрсдөө сонголтоо хийх эрх нь байгаа. Тухайлбал, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 100 мянган төгрөгийн татвар төлөөд нягтлан бодогч авахгүй, жилдээ нэг удаа тайлан гаргаж өгнө. Эсвэл тайлангаа гаргаж өгөөд хөнгөлөлт, чөлөөлөлтөө авах эрхээ эдлэх нь хуулиараа нээлттэй байгаа. Тиймээс  хоригийг хүлээж авах боломжгүй. Хориг дотор байгаа зүйл хүлээж авах боломжгүй. Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хааж, боосон хориг тавьсан.

-Танай танхимын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл гарсан. Танд энэ талаар мэдээлэл байан уу?

– Хэрвээ тийм зүйл байгаа бол нэр устай нь гаргах хэрэгтэй. АХА тэмцээн шиг зүйл явуулаад байх юм. Нэр ус баримт байгаа бол түүнийгээ эртхэн гаргаад ирэх хэрэгтэй. Би ямар Ванга биш хэн хаанаас юу авсныг хэлж мэдэхгүй шүү дээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ