АНУ, Хятадын хөлд хэн түрүүлж “үрэгдэх” вэ?

2019-05-14

Ж.ЦОГЗОЛМАА

АНУ, Хятадын тал худалдааны яриа хэлэлцээндээ энэ долоо хоногоос эргэн орж байна. Хоёр улсын үзэж буйгаар аль аль талынхаа бараа бүтээгдэхүүнд шинэ тариф тогтоохоор болоод байгаа юм.

Хятадаас АНУ-ын ямар ч фирм худалдан авалт хийх бүртээ тариф төлж байгаа учраас Хятадын тал ч энэхүү татварыг төлөх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ларри Кадлов мэдэгдсэн. Тэгвэл Цагаан ордны тэргүүн үүнийг дахин давтаж, онцлон сануулсан хэвээр байна.

Үүнээс харахад худалдааны дайн АНУ-ын талд ашигтай болж эргэх магадлал бий болоод байгаа юм. Тэгвэл хоёр их эдийн засгийн голд “үрэгдэж” үлдэж байгаа нь хэн бэ гэсэн асуулт үүсч байна.

Cooley LLP-ийн хууль ч Кристофер Бонди “Хятадын фирмүүд биш харин АНУ-аас бараа бүтээгдэхүүн импортлогчид АНУ-ын Засгийн газарт татвар хэлбэрээр энэхүү тарифыг төлнө” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Канад-Европын холбооны худалдааны яриа хэлэлцээний үеэр Канадын Засгийн газарт ахлах зөвлөхөөр ажиллаж байсан ноён Бонди “Нэмэлт зарлага хэлбэрээр АНУ-ын хэрэглэгчид илүү өндөр төлбөр төлөхөөр болж байна” гэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ