Д.Сумъяабазар: Оюутолгойн гэрээг засна

2019-05-14

Т.САЙХАН

“Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг гарсан. Тус шалгалттай холбоотой гэрээний асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Энэ асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр “Шаардлагатай бол гэрээг засна.  Харин цуцлах асуудал байхгүй. Энэ гэрээг цуцлах нь дотоодын эдийн засгийг хөмрөх хийгээд гадны хөрөнгө оруулагчдыг хөөх эрсдэлтэй.  Тиймээс энэ төсөлд ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Далд уурхайн ажлыг эхлүүлэх ёстой. Оюутолгойн гэрээгээр дамжуулж ажлын байраа хамгаалахын сацуу олон улсын түвшинд улсын нэрийг хамгаалах хэрэгтэй.Ийм байр суурь илэрхийллээ гээд өмнөх Засгийн газрын хийсэн гэрээг зөвтгөж байгаа юм биш” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 2 сар

    Одоо Та юу даа ??? Очиж очиж  энэ дурак “засах”  болж байна уу чааваасдаа 

  • 2 сар

    ШААРДЛАГАТАЙ БОЛ…………БИШЭЭ ХӨ. ШААРДЛАГА БАЙНА. ЭНЭ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГ .  ҮҮНЭЭС ӨӨР ШААРДЛАГА ГЭЖ ЮУ БАЙХАВ.   ЭНЭ ГЭРЭЭГ ӨӨРЧИЛ, ЗАС..ГАДНЫХАНЫ ҮГЭНД ОРЖ ЯАСАН Ч БОЛОХГҮЙ. ЧИ ӨӨРӨӨ МОНГОЛ БИЗ………………..

Холбоотой мэдээ