Б.Энхбаяр VS Ш.Раднаасэд

2019-05-14

Т.САЙХАН

Авилга авсан  МХЕГ-ын байцаагч нарын хэргийг хаасантай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааг багасгасан асуудал нийгэмд асуудал дагуулаад байна.  Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд асан  Б.Энхбаяр тайлбар өгсөн.  Түүнчлэн өнөөдөр /05.13/ Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хариу тайлбар өглөө.

Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр: -Засгийн газраас 2016 онд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хуулийн төсөл ергөн бариагүй. 2015 он буюу өмнөх парламент эрүүгийн хуулийг батлахдаа хөөн хэлэлцэх хугацаа тооцохыг тухайн гэмт хэргийг илэртэл нь хөөн хэлэлцэх хугацааг дуусгахгүй байхаар баталсан байсан. Тэр заалтыг 2016 онд шинэ засгийн газар хөндөөгүй, яг хэвээр нь өргөн барьсан. 2017 оны тавдугаар сард УИХ-ын хууль зүйн байнгын хороо дээр эцсийн хэлэлцүүлэг дээр дэг зөрчиж санал гаргаад хамгийн эцсийн өдөр их хурлын ажлын хэсэг дээр, Засгийн газрын ажлын хэсэг дээр ч яригдаагүй байтал энэ асуудлыг гэнэт гишүүд хөндөөд шууд амаар санал гаргасан. Миний хажууд Улсын Дээд шүүхийн Батцэрэн шүүгч, цаана нь Улсын Ерөнхий прокурорын туслах Бат-Орших прокурор сууж байсан.  Ингээд гэмт хэрэг илэртэл хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй гэж байсан төслийн заалтыг тухайн хэрэг шүүхээр ортол хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй болгож өөрчлөөд баталчихсан. Одоо энэний гор гарч ирж байна. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд зориуд хэргийг сунжруулж шалгаж байна гэх нэрийдлээр хэдэн жил үргэлжлүүлж юу ч биш болгоод хөөн хэлэлцэх хугацаа нь дуусангуут шүүх рүү шилжүүлдэг. Ингэхээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан гээд хэрэгсэхгүй болгодог. Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Ингэж байгаад хэргийг цавчдаг хуулийн мафийг бий болгож байгаа юм. Ийм юм гаргуулахгүй гээд Хуулийн төсөл санаачилсан ажлын хэсгээ буруутгаж байгаа юм.

Ш.Раднаасэд: Дэд сайд асан Б.Энхбаярыг хууль зүйн ямар мэдлэгтэйг ойлгоогүй

-Хуучин хуулийн төсөлд гэмт хэрэг хөөн хэлэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татсан өдөр хүртэл тоолно. Яллагдагчаар татсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэсэн байгаа. Санал гаргаж өөрчлөгдсөн байдал нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэсэн байгаа. Яагаад ийм өөрчлөлт орсон бэ гэхээр хүнийг яллагдагчаар татаад удаан хугацаанд хорьж, мөрддөг. Бүх насаараа шахуу яллагдагчаар татагдаад хөөн хэлэлцэх хугацаа цагдаагийн байгууллага дээр зогсчихдог. Үүнээс үүдэн хэргийн оролцогчдын хэн нэгэн нь алга болох, оргон зайлах, гадна дотно дотно байгууллагаас тайлбар ирээгүйгээс насаараа яллагдагчаар мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарч, өөрчлөгдсөн зүйл юм.  Дэд сайд асан Б.Энхбаярыг хууль зүйн ямар мэдлэгтэйг ойлгоогүй. Хоёр өөр асуудлыг хаа хамаагүй С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбож тайлбарлаж байгаа нь буруу юм. Улсын Дээд шүүхээс тайлбар өгсөн. Эх газрын системтэй орнуудын хууль эрхзүйн орчинд хэрэгждэг системийг бид хэрэглэдэг. С.Зоригийн хэргийг нуух хаах эсвэл хэн нэгнийг хэргээс мултлахын тулд ийм хуульд өөрчлөлт орсон зүйл байхгүй.

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хулгайгаар хуулийг гууль болгочихоод Раднаасэд минь зүгээр л зайлаад өгвөл яасан юм бэ? Хөөн хэлэлцэх гэдэг юмаа хуулиас авч хая.

  • Өөрийн чинь санал оруулсан өөрчлөлтөөс болж цагаан захтнууд хэргээс мултраад бна. Энэ зөв үү гишүүн гуай

  • ГЭРЧ БАЙНАА ХӨ.  ЭНЭ РАДНААСЭД ГЭГЧ ХУВИЙН АМБИЦААР ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН. ХҮНИЙГ ХУУЛЬ ЗҮЙН ЯМАР МЭДЛЭГТЭЙГ НЬ СОНЖООД СУУЖ БАЙДАГ АДГИЙН ЛҮД ЮМАА.  ТЭР ХУУЛИЙН ЗААЛТЫГ НЬ ЗАСААД НӨГӨӨДҮҮЛИЙГ ДАХИН ШҮҮХ ХЭРЭГТЭЙ.  МОНГОЛД  ҮНЭН ЯЛАХ БОЛТУГАЙ. УРВАГЧИД ЦААЗ

Холбоотой мэдээ