Айлчлалаа цуцалжээ

2019-05-13

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр Москвад хийхээр төлөвлөж  байсан айлчлалаа цуцалсан байна. Энэ талаар  “AFP” агентлаг тус улсын  Төрийн департаментын албан тушаалтны мэдээлснийг эш татан уламжилжээ. Энэ байгууллагын төлөөлөгч Майк Помпеог өчигдөр Ираны талаар сэдвийг оролцуулаад яаралтай асуудлыг хэлэлцэхээр Брюссель руу аялна гэж мэдэгдсэн байна. Гэхдээ түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай Сочи хотод уулзахаар төлөвлөсөн хэвээр байгаа  гэв.  Үүний өмнөхөн АНУ-ын Төрий н департаментаас Майк Помпеог  өчигдөр ОХУ-д байгаа Америкийн Элчин сайдын яамны ажилтнууд болон бизнес эрхлэгчидтэй уулзахаар  Москвад очно гэж мэдээлсэн юм. Тэрээр өнөөдөр Сочид айлчлахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ