Жулиан Ассанж: Хүчингийн хэрэгтэй холбоотой шийдвэрийг Шведийн тал зарлана

2019-05-13

Ж.ЦОГЗОЛМАА

Wikileaks цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жуллиан Ассанжийн эсрэг хүчингийн хэрэг үүсгээд байгаа. Энэ хэргийг дахин мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг Шведийн хууль хяналтын байгууллагын албаны хүмүүс танилцуулах төлөвтэй байна. Энэхүү хэргийн хохирогчийн хуульчийн гаргасан гомдлын дагуу энэ хэрэг дахин сөхөгджээ. Харин Ассанж энэхүү заргыг үгүйсгэж байгаа бөгөөд Эквадорын Лондон дахь Элчин сайдын яамнаас өөрийг нь шилжүүлэн өгөхөөс татгалзахыг хуулийн байгууллагуудаас хүсч байгаа билээ. Гэвч 47 настай сэтгүүлч тэрээр өнгөрсөн сард 50 сарын хорих ялаар яллагдаад байгаа юм.  Түүнчлэн АНУ-ын тал Ассанжийг Их Британийн талаас шилжүүлэн авах хүсэлт гаргасан байна. Энэ нь түүний 2010 онд олонд ил болгосон АНУ-ын цэрэг армийн болон дипломат харилцааны талаарх мэдээллүүдтэй холбоотой аж. Харин тэрээр үүнийг няцааж байгаад бөгөөд харилцан тохиролцсон байсан хэмээн мэдэгдэж байгаа юм. Дээрх хоёр эмэгтэйн эхлүүлсэн гомдлын дагуу хүчингийн хэргийн мөрдөн байцаалтыг дахин эхлүүлбэл Ассанжийг Швед, АНУ-ын аль нь шилжүүлэн авах асуудлыг шийдэх вэ гэсэн асуултыг бий болгох юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ