Тайландын топ баячуудын хөрөнгийн хэмжээ буурчээ

2019-05-13

Ж.ЦОГЗОЛМАА

Ганцхан жилийн өмнө өсөлтөөрөө гайхуулж байсан Тайландын баячууд энэ онд тийм ч өндөр хүлээлт өвөрлөхгүй байна. Өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуулийн таагүй уур амьсгал дээр нэмээд эдийн засгийн уналт нүүрлэснээр үндэсний валют бахт нь “Форбес” сэтгүүлээс хамгийн сүүлд тооцоолсноос бараг долоон хувиар унасан байна. Өнгөрсөн жил тус улсын тэрбумтнуудын нийт хөрөнгө 162.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол өдгөө 160.5 тэрбум болжээ.

Үндэсний хөрөнгөтнүүдийн таамаглаж буйгаар энэ жил тэдний бэл бэнчин ямар нэг хэмжээгээр “ууршина” гэж харж байна. Энэ бол топ дөрвөн хөрөнгөтний урьдчилсан төсөөлөл. Улсдаа хамгийн бийлэгжүү групп хэмээгдсэн Charoen Pokphand-ын Chearavanont-ын ах дүүсийн хөрөнгө 29.5 тэрбум ам.долларын тэрбумтнуудын эхний жагсаалтад багтаж байна. Группийн ерөнхийлөгч Charoen Pokphand Foods салбар компаниийн ажлыг удирдахаа болих хүсэлтээ өнгөрсөн сард гаргасан юм.

Гэвч жагсаалтын гуравдугаарт бичигдсэн гишүүдийн хөрөнгө жилийн өмнөхөөсөө харин ч өсчээ. Хөрөнгө нь хамгийн их өссөн бизнесмэн бол эрчим хүчний салбарын магнат Сарат Ратанавади юм. Түүний хөрөнгө жилийн дотор 1.8 тэрбум ам.доллараар өссөн нь анх удаа айргийн тавд багтах боломж олгожээ. Түүний “Gulf Energy Development” компанийн хувьцааны ханш өнгөрсөн жилийн хугацаанд 57 хувиар өсч, орлого нь хоёр дахин нэмэгдэж 628 сая ам.долларт хүрсэн юм.

128 жилийн түүхэй энергийн ундаа үйлдвэрлэгч Osotspa компани хөрөнгө ч бас чамлахааргүй өсчээ. Энэхүү компанийг тус улсын поп дуучин Осоцпа үндэслэн байгуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ