Бамба бүжиглэх дуртай Тор

2019-05-10

Х.ОЮУНБОЛД

Дэлхий ертөнцийг авардаг супер баатруудын тухай өгүүлдэг “Авенжерс” кинонд  том алхаар зэвсэглэсэн Торийн дүрийг бүтээсэн Австралийн жүжигчин Крис  Хемсворт цахим ертөнцөд Бамба хэмээх бүжгийг бүжиглэж буй бичлэгээ тавьжээ. Харин энэ бичлэг нь цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байна.

Крис Хемсворт энэ бичлэгээ америк жүжигчин Роберт Дауни түүнийг болон Авенжерс: “Эндгаме” кинонд тоглосон бусад жүжигчнийг урьсан өдрийн зоогийн үеэр хийсэн гэж ярьжээ. Тэрээр мариачи хөгжмийн ая түүнд таалагдсан гэв.

Хамгийн сүүлд Крис Хемсворт өнгөрсөн жилийн зургадугаар сард “Despacito” дууны аянд эхнэр  Эльса Патакитэй бүжиглэснээр Латин Америкийн дуу хөгжим, бүжигт  дуртай нэгэн гэдгээ харуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.10  Баасан  №97  (6064)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ