Хэлмэгдүүлэлтэд өртсөн гэх 83 хүний материал цугларчээ

2019-05-08

С.САРУУЛ

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх “Шударга бусын хонгил”-д хэлмэгдэгсдийн холбоо байгуулаад байгаа юм. Холбоогоороо дамжуулан “Шударга бусын хонгил”-ын хохирогч болж бизнес, лиценз, үндсэн хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилсээр шийтгүүлж шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах юм байна. Хэлмэгдсэн гэх нэр бүхий иргэдтэй холбоотой материалыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт өгч байгаа гэнэ. Л.Гансүх энэ талаараа “Бидэнд хэлмэгдүүлэлтэд янз бүрийн байдлаар өртсөн гэх 80 хүн материалаа өгсөн. Эдгээр дээр хуульчдын баг ажиллаж байна. “Шударга бусын хонгил”-д хэлмэгдэгсдийн холбоо үндсэн гурван зорилгын хүрээнд ажиллана. Хэлмэгдсэн иргэдийн эрх ашгийг хамгаалж цагаатгах тал дээр ажиллана. Мөн шүүх, прокуроро, тагнуул, цагдаагийн байгууллагад байгаа “Шударга бусын хонгил”-ыг дахин бий болгохгүйн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар төр, засгийг шахаж ажиллана. АТГ-ын дэд дарга Б.Хурцын хувийн өс хонзонгийн сэдлээр түүний шууд удирдлага дор иргэн Д.Энхбат, Б.Жаргал нарт хилс хэрэг зохиосон” гэлээ.

Харин Хэлмэгдэгсдийн холбоонд өргөдөл гаргасан иргэн Б.Ганхуяг “ Намайг залилангийн хэргээр шалгаж хохироосон. Миний гэм буруугүйг шүүх тогтоосон. Говь-Сүмбэр аймгийн прокурор Энхтүвшин, Ерөнхий прокурорын орлогч Ё.Сагсай нарт гомдолтой байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ