Харцага Б.Бат-Өлзий уучлал гуйлаа

2019-05-08

С.САРУУЛ

Өнгөрсөн амралтын өдөр болсон Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ. Тэгвэл барилдааны дөрвийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг аймгийн арслан Э.Сумъяабат давж, шөвгийн 16-д үлдсэн юм. Гэтэл Б.Бат-Өлзий харцага Э.Сумъяабатыг өшиглөхийг завдсан үйлдэл гаргаж, Бөхийн холбооноос дэвжээн дээр зохисгүй үйлдэл гаргасан хэмээн үзэж шагналынх нь  мөнгийг хураасан. Дахин зохисгүй үйлдэл гаргавал барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргахыг сануулсан юм. Тэгвэл уг асуудалд харцага Б.Бат-Өлзий уучлал гуйжээ. Тэрээр “Сайн байцгаана уу? Би МУ-н харцага Б.Бат-Өлзий байна. 2019- 05-05нд болсон Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 4ийн даваанд Булган аймгийн арслан Сумъяабаттай таарч барилдааны явцад миний тохой хүрсэн боловч, дахин гуд татсан энэ үйлдэлд миний хувьд бухимдан, зохисгүй үйлдэл гаргасандаа Монголынхоо бөх сонирхогч нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ