Дэлхийн хамгийн залуу тэрбумтан Кайли Женнер

2019-05-06

Ж.ЦОГ

Одоогоор гурван жилийн өмнө. Арваннэгдүгээр сарын дундуур залуу бүсгүй гар үйлдвэрлэлээр бүтсэн уруул арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүний иж бүрдэл үйлдвэрлэв. Анх иж бүрдэл нэг бүр нь 29 ам.долларын үнэтэй байв. Уруул хүрээлэгчээс авахуулаад уруул өнгөлөгч, чийгшүүлэгч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг түүний сүлжээ дэлгүүрийн тоо өдгөө 1000-д хүрээд байна. Тэрээр дараа нь энэхүү үйлдвэр АНУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний Улта корпорацид 54.5 сая ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалджээ. Ингэснээр Kylie Cosmetics’ компанийнх нь орлого есөн хувиар өсч, нийт 360 сая ам.доллараар үнэлэгдэх болжээ. Энэ бол гоо сайхны үйлдвэрлэлийн салбарт тэсрэлт хийсэн тохиолдол байв. Ердөө л 21 настай бүсгүй өөрийн хүчээр тэрбумтан болсныг дэлхийн өнцөг булан бүрт шагшиж байлаа. Хэн нэгний тусламжтайгаар биш харин өөрийн хүчээр, өөрийн жор, санаагаар энэхүү хөрөнгийг тэр бүтээж чадсан юм.

“Би юуг ч төлөвлөж байгаагүй. Би ирээдүйг тааж мэдэхгүй шүү дээ. Зөвхөн урдах ажлаа л сайн хийхийг зорьсон” гэж Женнер хэлжээ.

Женнерийн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2015 оноос долоон ажилтантай л эхэлж байжээ. “Манай үйлдвэрлэл амжилтад хүрсэн нь нийгмийн сүлжээний хүч. Энэ л биднийг бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхэд тусалсан” гэж тэрээр ярьсан байна.

Эх сурвалж: Forbes.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ