“Маш нууц-2: Байтаг богд” шилдэг киногоор шалгарлаа

2019-05-05

Б.ДОЛЖИНЖАВ

“Холливүүд Монголд” олон улсын анхдугаар кино наадмын хүрээнд “Cinema Awards” Монголын кино уран бүтээлчдийн шилдгийг тодруулах ёслол боллоо.Тус наадмын шилдэг бүтээлээр “Фантастик” продакшны уран бүтээл “Маш нууц-2: Байтаг богд” уран сайхны кино шалгарч, 100 сая төгрөгийн батламж гардан авсан юм. “Cinema Awards” наадамд “Нинжин сэтгэл”, “Солиот эх”, “Зүрхний хилэн”, “Single ladies-3”, “Миний нууц”, “Bad Angel” гэсэн 12 кино өрсөлджээ. Харин шилдэг продюсерээр “Mongolian connection” киноны продюсер, жүжигчин Б.Амарсайхан , шилдэг зохиолоор “Говийн домог” киноны зохиолч С.Сумъяа шалгарлаа. Шилдэг дүр хувиргалтаар “Солиот эх” кино мөн тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон юм. Шилдэг эрэгтэй жүжигчнээр “Байтаг богд” киноны жүжигчин М.Баярбат шалгарсан бол “Зүрхний хилэн” киногоор Б.Тамир шилдэг найруулагч боллоо.

Эх сурвалж www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ