Дэлхийн чансааны оноо шинэчлэгдэж, Ө.Батзул III байрт оржээ

2019-05-03

Б.ТУУЛ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн сард болсон тив тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа дэлхийн чансааны оноог шинэчлэн гаргажээ.
Эрэгтэйчүүдийн 97 кг-д БНХАУ-ын Шиань хотод болсон Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Ө.Батзул 44 оноогоор жиндээ гуравдугаар байрт бичигджээ. Энэ жинд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга “Орос танк” Абдулрашид Садулаев 80 оноогоор тэргүүлж, түүний гол өрсөлдөгч “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдер 78 оноогоор аман хүзүүдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ