Европт хамгийн их инновац түгээсэн их сургуулиудыг зарлав

2019-05-02

Ж.ЦОГЗОЛМАА

Европт хамгийн инновац санаачлахыг дэлгэрүүлж чадсан 100 сургуулийг “Ройтерс” агентлаг нэрлэжээ.

Энэ тивд одоо хэр нь улс төрийн таагүй уур амьсгал амь бөхтэй оршиж байгаа ч инновац түгээх зорилгодоо үнэнч үлдсэн их сургуулиуд тогтвортой оршсон хэвээр байна. “Ройтерс” агентлагийн санал асуулгаар сүүлийн дөрвөн жил дараалан энэ жагсаалтыг  KU Leuven  их сургууль тэргүүлж байгаа юм. Шинжлэх ухаан, шинэ технологийн хувьсал, үйлдвэрлэлийн шинэ санаачлагыг сургалтынхаа тэргүүн хөтөч болгосон энэ сургуулийг танилцуулж байна.

594 жилийн түүхтэй эл сургууль Бельгийн Фландерс мужид бий. Сургуулийн зүгээс эрдэмтдийнхээ бүтээлийг оюуны өмчөөр баталгаажуулж өгдөг бөгөөд үүнийг нь цааш ашиглах бусад байгууллагын хүрээнд патентыг албан ёсоор авч ашигладаг.

Жагсаалтын хоёрдугаарт, Германы Ерлангены Нурербергийн их сургууль багтсан бол гуравдугаарт Лондоны эзэн хааны коллеж бичигджээ. Харин дөрөвдүгээрт Кембриджийн коллеж, тавдугаарт Швейцарийн EPFL, зургадугаарт Их Британийн их сургууль, долдугаарт, Мюнхений техникийн их сургууль, наймдугаарт Манчестерийн их сургууль, есдүгээрт, Цюрихийн их сургууль, харин аравдугаарт Цюрихийн ЕТН багтжээ.

Энэ жилийн шилдэг 100 сургуулийн жагсаалтад Норвегийн шинжлэх ухаан, технологийн их сургууль анх удаа багтаж орсон байна.

Бельгийн KU Leuven их сургууль нь дэлхийн хамгийн нэр хүндтэй инновац дэлгэрүүлэгч байгууллагаар үнэлэгдсэн байдаг.

Энэ сард тус сургуулийн эрдэмтэд нарны эрчим хүч хураах хавтангаас устөрөгчийн хий гаргаж авах шинэ эх үүсвэрийг олж илрүүлснээ танилцуулах аж. Ингэснээр эрчим хүчний илүү цэвэр бас шинэлэг эх үүсвэртэй болох боломж бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ