Сайд Д.Сумъяабазарыг огцрохыг шаардав

2019-05-01

Э.БЭРЦЭЦЭГ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ тэргүүтэй, тус компанийн ажилчид  Уул уурхай, хүн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хууль бус үйлдэл, “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байгааг олон нийтэд дуулгав.  2015 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Ти Жи Ви Си Өү” компанитай байгуулсан Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээг (УУХАГ)-г  уурхайчид бид сунгахыг удаа дараа эсэргүүцэж, тэмцсээр ирсэн. Гэсэн ч Монгол Улсын олон хуулийг  зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй энэ гэрээг удаа дараа сунгасан  компанийн нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар нотлох баримттай нь АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн ч хариу нь ирэхгүй байна. Мөн салбарын сайд Д.Сумъяабазар нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод хэрэгт шууд оролцохоос гадна компанийн үйл ажиллагааг мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулж, өөрийнхөө сонгуулийн тойрогт ажиллаж байсан 20 орчим хүмүүсийг “шахсан”,  өнөөдөр 2018оны улсын төсөвт 807 тэрбум төгрөгийн орлого оруулсан гэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайчид бид ганц ч мэргэжлийн техник хэрэгсэл, ковш, бульдозер байхгүй, гадны компанид ад үзэгдэн ажиллаж байна. Иймд салбарын сайд Д.Сумъяабазарыг огцрохыг шаардаж байна. Холбогдох ил захидлыг бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ