Багачууд Туркийн ард түмэнд талархлаа илэрхийллээ

2019-04-30

Л.Батдорж

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн авьяаслаг багачуудын “Баярлалаа Турк орон” уран зураг, гар урлал, уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэнгээр дамжуулж багачууд сайхан сэтгэлт Туркийн ард иргэдэд талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. Учир нь Улаанбаатар дахь Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-аас Хүүхдийн урлан бүтээх төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн төсөл хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар 16 мянган ам.долларын сургалтын бүтээгдэхүүн, техник төхөөрөмж өгчээ. Нээлтэд Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал болон Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Үзэсгэлэнгийн танхимд хүүхдүүдийн ур ухаан, сэтгэл зүрхээ шингээн урласан 162 бүтээлийг дэлгэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ