Дуучин Пинк хүүхдүүдийнхээ зургийг Facebook-т дахин нийтлэхгүй

2019-04-24

Ж.ЦОГЗОЛМАА

Поп дуучин Пинк хүүхдийнхээ зургийг нийгмийн сүлжээнд дахин нийтлэхгүй байхаар шийдсэнээ ВВС-д ярьжээ. Учир нь өмнө нь тэрээр хүүхдийнхээ зургийг онлайн сүлжээнд нийтэлсний дараа тааламжгүй хариултыг уншигчдаасаа хүлээн авсан байна.

Тэрээр дөнгөж хөлд орж буй хүүгийнхээ хагас нүцгэн зургийг нийгмийн сүлжээнд нийтлэхэд, зургийн доор ёс бус, бүдүүлэг тайлбарууд олноороо ирсэн байсныг “The Ellen Show ” шоуны үеэр хэлсэн байна.

“Би тэр тайлбаруудыг уншаад үнэхээр балмагдсан. Бүр уйлсан. Би дахиад хүүхдийнхээ зургийг хэзээ ч нийгмийн сүлжээнд нийтлэхгүй” гэж дуучин бүсгүй ярьжээ.

“Тиймээс би ойлгож авсан, юу гэхээр энэ бол онлайн орчин. Энд янз бүрийн хүмүүс бий. Тэдэнд заавал зургаа харуулах шаардлага байхгүй гэдгийг ойлгож авсан” гэж Пинк хэлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ