Сургуулилтад оролцсон тэмдэглэгээтэй хуудсаараа ажлын цагаа бүртгүүлнэ

2019-04-24

С.САРУУЛ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр /2019.04.24/ эхэлж нээлтэд 4000 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь нийслэлийг бүхэлд нь хамарч, 1990 оноос хойш 29 жилийн дараа анх удаа хийгдэж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн иж бүрэн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг сургаж бэлтгэх замаар байгууллага, иргэдийн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэж байна” гэлээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр  07:00 цагт эхэлж  нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчдад  “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

“Яаралтай цуглар” дохиогоор 116 нэгж, байгууллагын 4400 гаруй хүн цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулжээ.

Тэгвэл маргааш иргэд хамрагдана.

Иргэд дараах үүрэгтэй оролцох юм.

-Өглөө 7:00-9:30 хүртэл хотын замын хөдөлгөөн хаагдана
* Ажлын цаг 10:00 эхэлж 19:00 цагт дуусна.
* Өнөөдрөөс эхлээд гурван хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй
* Зарлан мэдээлэх дохио 8:00 цагт дуугарахад өөрийн гэрийн ойролцоох болзошгүй гамшгийн үед цуглах талбайд очно
* Дадлага сургуулилалтын үеэр өрх бүрт тараасан таниулах хуудсан дээр  бүртгэлийн ажилтнаар тэмдэглүүлнэ. Тэмдэглэгээ хийлгэсэн хуудсаа байгууллагынхаа удирдлагад үзүүлснээр ажлын цагаа бүртгүүлэх ёстой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ