ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчлан хорих 461 дүгээр ангид саатуулжээ

2019-04-24

Д.ГАЛ

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг өчигдөр орой саатуулж, хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Албаны эх сурвалж ийн хэлж байгаагаар бол “Өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны  23 цагийн үед түүнийг саатуулсан  байна. Албан бус мэдээллээр бол, ТЕГ-ын экс даргыг саатуулсан ажиллагааг цагдаагийн байгууллагаас хийсэн бөгөөд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэр бүхий хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэнтэй холбоотой бололтой.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ