Өнөөдрийг эхлүүлэх таван чухал мэдээ

2019-04-24

Ж.ЦОГЗОЛМАА

Twitter хувьцаануудын ханш өсөхөд ихээхэн нөлөөлөх зуур Netflix бондын зах зээлд эргэн орлоо. Тэгвэл Шри Ланкад болсон террорист халдлагад Исламын улс бүлэглэл хариуцлага хүлээхээ мэдэгдсэн билээ. Энэ мэт өнөөдрийг эхлүүлэхэд тань туслах дэлхийн эдийн засаг болоод үйл явдлын чухал мэдээллийг хүргэж байна.

 

АНУ-ын хөрөнгийн зах зээл дээд амжилтаа тогтоолоо

 

Технологийн хамгийн том компаниуд хөрөнгийн зах зээлд хаанчлалаа тогтоож буй бололтой. Twitter, Lockheed Martin болон Hasbro компаниудын хувьцааны ханш дээд амжилт тогтоогоод байна. Ираны газрын тосны экспортыг хязгаарласнаар АНУ-д түүхий нефтийн үнэ өмнө байгаагүйгээр өсөх хандлагатай байна. Тэгвэл Саудын Араб үүнийг дагаад нефтийн үйлдвэрлэлээ нэмэх бодлого барьж байна.

 

Исламын улс бүлэглэл Шри Ланкийн халдлагын ард байжээ

 

Шри Ланкад олон хүний аминд хүрсэн гэмт халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэл хариуцна гэдгээ мэдэгдлээ. Энэхүү халдлагын буруутныг Шри Ланк дотоодын бүлэглэлүүд хэмээн үзэж байсан билээ.

 

Netflix бондын зах зээлд эргэн ирэв

 

Медиа контент үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч Netflix компани бондын зах зээлд хоёр тэрбум ам.долларын өртөг бүхий өрийн бичиг гаргахаар боллоо. Ингэснээр тус компани өөрийн зах зээл дэх өрсөлдөөний үнэлгээг нэмэх зорилго тавьсан байна. Евро болон ам.доллараар нэрлэсэн үнийн дүнтэй өрийн бичгээ өнөөдөр зах зээлд санал болгох төлөвтэй байгаа юм.

 

SoftBank хөрөнгө оруулалтаа дахин төлөвлөнө

 

Германы онлайн төлбөрийн фирм болох Wirecard-ын таван хувийг өөрийн болгох хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө SoftBank дахин бодож үзэх болсноо зарлалаа. Wirecard фирмийн Сингапур дахь үйл ажиллагааны алдагдлаас болж үүссэн бэрхшээлийг энэхүү хөрөнгө оруулалт шийдэх төлөвтэй байгаа юм.

 

Макрон амлалт өгөв

 

Карлос Хосн-ий Японы шоронд ял эдлэх зуураа эмчилгээ хийлгэж буй үйл явцад ихээхэн анхаарал хандуулахаа Эммануэл Макрон амлалт болгон мэдэгдэв. “Ниссан” корпорацийн хуучин ерөнхийлөгчийн эхнэр Хосн-ий хоригдож буй орчин нөхцлийг ихээхэн шүүмжилсэн байдаг. “Миний нөхөр Токиод ял эдэлж буйд би үнэхээр эмзэглэж байна” хэмээх мэдэгдлийг Кароли Хосн цахим шуудангаар илгээсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ