АНУ-ын агаараас ажиглана

2019-04-22

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын  бүлэг шинжээчид энэ долоо хоногт АНУ-ын дээгүүр ажиглалтын нислэг хийх талаар тус улсын  “Улаан од” сонинд  мэдээлсэн байна.  Сонинд “Бүлэг шинжээчид “Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд ТУ-214 ON онгоцоор АНУ-ын дээгүүр ажиглалтын нислэг хийхээр төлөвлөж байгааг ОХУ-ын Цөмийн зэвсгийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгдсэнийг эш татан дурджээ. Тодруулбал, өчигдөр эхэлсэн нислэг энэ сарын 27-ныг  хүртэл үргэлжлэх юм байна. Хельсинкт 1992 онд байгуулсан энэ гэрээ нь цэргийн ажиглагчдад Канадын Ванкувер хотоос ОХУ-ын Владивосток боомт хүртэлх газар нутгийг хамарсан бүсэд  цэрэг болон байлдааны хэрэгслийн хөдөлгөөний зураг авахыг зөвшөөрдөг байна. 2011 оны тавдугаар сард баталсан энэ гэрээнд ОХУ-ыг оролцуулаад 34 орон гарын үсэг зурсан ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ