Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан хүмүүсийн цогцос солигдсон байжээ

2019-04-22

Т.САЙХАН

Төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 16-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгтэл талийгаач нарын ар гэрийнхний зүгээс хөдөөлүүлэх явцад цогцос солигдсон байгаа талаар мэдэгджээ.  Дээрх асуудлаар ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд “Тухайн өдөр хэргийн газар цогцос таниулах үйл ажиллагаа явагдаад уг цогцсыг уутанд хийж уутны гадна талд талийгаачдын овог, нэр дугаарыг нааж манай байгууллагад ирүүлсэн. Цагдаагийн байгууллагаас цогцос таниулах ажил хийгдээд талийгаачдын цогцсыг угааж цэвэрлэх ажиллагаа хийгдээд ар гэрт нь таниулах ажиллагаа явагдах ёстой байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа хийгдээгүй. Осол гарсан өдөр нэг айл цогцсыг таньсан байдаг. Өнгөрөгч Баасан гаригийн өглөө талийгаачдын ар гэрийнхэн цогцсыг “мөн байна” гэж таниад гарын үсгээ зураад шарилаа аваад явсан. Гэтэл өнөө өглөө гаргах ёстой байсан шарил нь биш байна гэсэн асуудал үүслээ. Аль цогцос нь хэнтэйгээ солигдсон бэ гэдгийг шалгаж байна” гэлээ.

Эх сурвалж:ww.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ