Танд хэрэгтэй зөвлөгөө: Хүүхэд тань зөрүүдлээд, хумсаа мэрээд байна уу?

2019-04-20

ThinkstockPhotos.com Image Number:
475710000

Н.ДАЯН

Таны хүүхэд нүдээ ойр ойрхон анивчиж, зөрүүдлэх, хумсаа мэрэх, орондоо шээж байна уу. Эдгээрийн аль нэг нь илэрч байвал таны хүүхэд ядаргаанд орсон гэсэн үг. Хүүхэд гэр бүлийн будлиан, хайртай хүнээ алдах, амьдралын буруу хэв маяг, цэцэрлэгт орох, сургуулиа олон удаа солих, хүнд өвчнөөр өвдөх, хичээлийн хэт ачаалал, хорт зуршил, тогтмол цагаар хооллоогүйгээс тэжээлийн дутагдалд орох, найз нөхдийн үл ойлголцлоос болж ядаргаанд орох шалтгаан болдог ажээ.
Ядарсан үед амархан ядарч сульдах, дуу чимээнд дургүйцэх, ялихгүй зүйлд баярлаж гомдох, бухимдах, уурлаж уцаарлах, ганихрах улмаар сэтгэл гутрал үүсэх, хоолны дуршил буурах эсвэл хэт их идэх, хэт нойрмоглох эсвэл нойргүйдэх, хар дарж зүүдлэх, зүүдэндээ босч явах, шүдээ хавирах, буруу зуршилд автагдах, биеийн энд тэнд тааламжгүй мэдрэмж үүсэх, толгой өвдөх, толгой эргэх шинж илэрдэг байна.
Харин бага насны хүүхдүүд ядаргаанд орвол орондоо шээх, өмдөндөө баах, хумсаа мэрэх, булчин татваганах, биеийн эсэргүүцэл суларч өвчлөмтгий болох, зөрүүдлэх, хөлрөх, үсээ зулгаах шинж тэмдэг түгээмэл илэрдэг ажээ. Тиймээс сэтгэл заслын эмчилгээ буюу гэр бүлийн сэтгэл засал, ганцаарчилсан сэтгэл засал, танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл заслыг хийнэ. Хэрэв шаардлагатай үед биеийн эсэргүүцлийг дэмжих, тархины цусан хангамж сайжруулах эмийн эмчилгээ хийдэг талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ