“Энтрепренер соёл ба гарааны бизнес”

2019-04-19

Н.ДАЯН

“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их, дээд сургуулийн оюутнуудад гарааны бизнесийн үндсэн ойлголт, мэдлэгийг олгох зорилгоор “Энтрепренер соёл ба гарааны бизнес” сургалтыг улсын хэмжээнд 500 оюутанд явуулж байна. Энэ сургалтаар оюутнууд энтрепренершипийн хөгжил улсын хөгжилд үзүүлж буй нөлөө, түүний хүчин зүйлс, ач холбогдлын талаар болон бизнес санаагаа оновчтой танилцуулах, багаа зөв бүрдүүлэх, зорилтот зах зээл, хэрэглэгчээ зөв сонгох, туршилтын бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, бизнес төлөвлөгөөгөө тогтсон стандартын дагуу бичих гэсэн үндсэн мэдлэгийг эзэмших ажээ. Сургалтыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Старт” компанитай хамтран энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл АШУҮИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС дээр дөрвөн үе шаттайгаар төрийн өмчийн тав, төрийн бус 15 их, дээд сургуулийн 500 оюутанд зориулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ