Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүд 40 сая ам.долларыг төлөх хөрөнгө бий

2019-04-19

Т.САЙХАН

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг хаана гэсэн мэдээлэл хэвлэлээр гараад эхэллээ. Энэ талаар Засгийн газарт ямар нэгэн мэдээлэл байна уу?

– Миний зарчмын байр суурь бол ингэж болохгүй. 40 сая ам.долларын хохиролтой байхад Жастын Ш.Батхүүгийн хэргийг хааж болохгүй. Шинэ томилогдсон прокурор нийгэмд дуулиан тарьсан хэргүүдээр ажлын хэсэг байгуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Тэр хүрээндээ шалгаж байгаа байх гэж найдаж байна.  Ерөнхийдөө есөн сарын хугацаа өгч байгаа. Мэдээж энэ бол хууль хяналтын  байгууллагаас шалтгаалах асуудал. Эрдэнэт” үйлдвэрийн захирал болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нар энэ хугацаанд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хэрэг хэрэгсэхгүй болгоно гэдэг ор үндэсгүй мэдээлэл.

-Ш.Батхүүд тийм хөрөнгө байхгүй гэж байна.  Энэ талаар мэдээлэл ЗГХЭГ-т байна уу?

– Бидэнд ирж байгаа мэдээллээс 40 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний мөнгө байгаа. Энэ хөрөнгө 3-4 хүний нэр дээр шилжсэн. Ямар хүмүүс рүү шилжсэн бэ гэдэг дээр л асуудал байгаа юм. Хууль хяналтын байгууллагын шалгалтын дүн эцэслэгдээд ирэхээр тодорхой болох байх. Ямар ч байсан есөн сарын дотор төлж барагдуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох тал дээр шахаж ажиллаж байгаа.

-Хувь хүмүүс рүү шилжүүлсэн гэсэн үг үү?

-Ер нь бол тийм хувь хүн болон компани руу шилжсэн зүйл байгаа. Тэр бүү хэл хууль хяналтын байгууллагын удирдлага руу шилжсэн байгаа. Тиймээс эдгээр хүмүүсээс энэ хөрөнгийг авах ёстой. Энэ бол луйврын хөрөнгө. Мөн Ш.Батхүүд энэ эрхийг олгосон албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой. Гарын үсгүүд хуурамч, үгүйг тогтоож олон нийтийн эргэлзээг тайлах хэрэгтэй. Энэ ажлууд хийгдэх байх гэж найдаж байна. Үүний тулд л хууль хяналтын байгууллагын удирдлагыг сольсон шүү дээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ